Лам нарт тохиолдсон 43 гайхалтай түүхүүд. Алексей Тенчой

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Лам нарт тохиолдсон 43 гайхалтай түүхүүд - Алексей Тенчой страница 2

Лам нарт тохиолдсон 43 гайхалтай түүхүүд - Алексей Тенчой

Скачать книгу

Богд гэгээн нь бүх хүмүүсийг баяр баясалтайгаар угтдаг. Тэр мөргөлчдөд санаа тавьж тэдний төлөвлөгөө болон аялалыг сонирхож, Дарамсалаар хийх аялалыг зохион байгуулахад туслахыг санал болгодог доо. Энэ хүн Буддын шашинд ач холбогдлоороо хоёр дахь хүн хэдий ч түүнтэй харьцахад энгийн бас хялбар байдаг. Тэр их сайхан сэтгэлтэйгээс гадна түүний байгаа байдалд өөрийгөө онцгой гэж цухуйлгах нэг ч зүйл байдаггүй.

      Багш шавь нарын уулзалт яаж явагддагыг би дандаа сонирхдог байсан. Хүн бүхэн – нэг дор багш бас шавь байдаг. Хэрвээ Багш нь зөвийг ухаарах хэмжээнд хүрсэн бол тэр түүнийгээ хажуугаас мэдрэгдэхгүй маш өвөрмөц, гэхдээ шавь нь тэрийг маш хүчтэй мэдэрдэг үйлчилгээтэй аргаар дамжуулдаг. Би Богд гэгээнийг харж байхдаа энгийн өдөр тутмын амьдралд Бодхичиттын ойлголт (Бүх л амьд биетийн сайн сайхны төлөө гэгээрэлд хүрэхэд чиглэгдсэн ухамсар) ямар их ач холбогдолтойг ойлгож эхэлж байв. Энэ нь ямар ч дүн тавихгүй, сайн муу гэсэн ялгаагүй, өөрийнх хүнийх гэхгүйгээр нээлттэй, хайр сайхан сэтгэл, халамж болон өрөвдөх сэтгэлээр хүмүүст хандах хандлага юм. Үүнд л хүмүүсийн ихэнх хэсэг шаналж байдаг «хоёр хуваагдах», хоёрдмол байдлыг даван туулах хүч илэрдэг.

      Мэдээж хэрэг хүмүүстэй ийм маягаар харьцаж сурсан хүний амьдралыг ажиглах нь өөртөө энэ чанарыг хөгжүүлэхэд хангалтгүй. Гэхдээ ийм хүнтэй харьцах нь өөрөө өөрөөсөө: «Би хэн бэ?» гэж асуух, амьдрал ба тойрон хүрээлж буй хүмүүст хандах хандлагаа дүгнэхэд хүргэдэг түлхэц болж өгдөг. Тэр нь хүмүүсийг бүхий л муу дадлаасаа салж аз жаргалтай байхыг сургаж, гүн ухааны хүнд асуултуудыг ойлгоход хялбар, хүртээлтэй хэлээр тайлбарладаг юм. Өөрийн амьдрал болон хүмүүст хандах хандлага, амьдрах хүсэл эрмэлзэл, хүмүүст өөрийн амьдралын замаа олоход ба өөртөө буддаг хөгжүүлэхэд тус болдгоороо тэр бидэнд үлгэр жишээ болдог. Үүгээрээ тэр миний хувьд Багш минь болсон.

      Бас нэг гайхалтай зүйл нь би нэг ч удаа түүнийг буддизмын суртал ухуулга, шүтлэг бишрэлийн ялгааны тухай үг цухуйлгаж байгааг сонсоогүй явдал. Би аман дээрээ биш харин бодит байдалд ямар итгэл үнэмшилтэйг харгалзахгүйгээр тэвчээртэй байх бүх л хүмүүсийг хүлээн зөвшөөрхийг харсан юм. Өөртөө дээд хүчийг мэдэрч байхад хүрч л байвал гэгээрэлд хүмүүсийг янз бүрийн замаар хүрэхийг зөвшөөрдөг байх. Мөн бурханы нигүүслэлийг биднийг мэдрэхийг зөвшөөрдөг Гэгээрсэн хүмүүс манай дэлхий дээр амьдарч байдагт Багш нараа магтан сайшаая.

      Нэгэн удаа бидэн дээр Сопа Ренбучи лам айлчилж ирлээ. Цай уух үеэр Богд гэгээн Сопа ламыг өөрийнхөө бэлдэх найрлагыг Майдар бурханы хөшөөн дотор хийчих гэж гуйв. Сопа лам зөвшөөрч салах ёс хийгээд яваад өглөө.

      Явсных нь дараа Богд Гэгээн Сопа ламд замдаа хэрэглэх төвдийн амттангуудыг өгөөгүйгээ саналаа. Ингээд би Сопа ламын оршин сууж байсан Тушита нууц төвд очих болов. Намайг амттангуудыг барихад Сопа лам гайхан надаас асуув:

      – Ийм хурдан уу? Энэ хөшөөнд хийх шун уу?

      – Үгүй үгүй. Энэ Дээрхийн Гэгээнтний явуулсан амттан.

      – Өө, түүнд баярлалаа гэж хэлээрэй! Гэхдээ эхлээд төвд цай уу – гээд Сопа лам хүүхэд шиг инээв, харин би түүний өөдрөг сэтгэл,

Скачать книгу