Лам нарт тохиолдсон 43 гайхалтай түүхүүд. Алексей Тенчой
Чтение книги онлайн.
Читать онлайн книгу Лам нарт тохиолдсон 43 гайхалтай түүхүүд - Алексей Тенчой страница 3
Хөх тэрлэг
Ялалт атаархал ба хорсол төрүүлдэг
Ялагдсан хүн харин хорсол болон уйтгарт амьдардаг
Ялалт ба ялагдлаас татгалзаж
Зөвхөн мэргэн хүн л тайван амьдардаг.
Бид жил болгон хойд Энэтхэгт байрладаг Дарамсалад Дээрхийн Гэгээнтэн Далай ламын сургаалийг сонсохоор явдаг байв.
Дарамсала бол Гималайн уулын энгэрт байдаг Химачал Прадеш мужийн уулархаг газар юм. Дарамсала бүхэлдээ их тэгш бус налуутай дов гүвээтэй газар нутагт байрладаг. Тэр гурван хэсэгт хуваагддаг – Дарамсала өөрөө, түүнээс багахан дээр байрлах Маклеод Ганж ба түүнээс дээш байх – Дарамкот.
Маклеод Ганж бол хоёр гурван км урттай тосгон юм. Энд зугаалах нь их хэцүү ажил даа, байнга л чулуун шат ба огцом жингээр дээшээ гарах хэрэг гарна тэгш зам ерөөс байхгүй. Машин багагүй л явна, Маклеод Ганж бол мөргөлийн газар юм. Жуулчид ч их, ихэнхдээ Тайвань, Гонконгоос ирсэн хятадууд болон европчууд байдаг. Зам дагуу их олон гуйлга гуйсан хүмүүс бий, ихэвчлэн гар хөлгүй тахир дутуу хүмүүс байна. Жуулчид, мөргөлчид, ядуучуудыг эд шидийн хэрэгцээ нь нэгтгэдэг, тэгээд мөн энэ газар нутгийн гайхалтай гэрлэн бүрхүүл тэднийг татаж байдаг. Энд бусад Энэтхэгийн ижил хотуудыг бодвол амьдрал тайван бас чимээгүй.
Дарамсалагийн дүр төрхийн нэг чухал зүйл бол түүний дүрслэхийн аргагүй сайхан, биширмээр байгаль юм. Сүр жавхлантай уулс, сэтгэл татам солонгийн дүр зураг, бүргэд дүүлж байдаг тод-хөх тэнгэр. Энэ диваажингийн хэсэгт ирсэн хүний сэтгэлд тайван ба нам гүм байдал ноёрхдог. Ийм газар сэтгэлээ зовоох, түгшээх хүсэл төрөхгүй, тэр өөрөө л чамайг тайвшруулан, тайтгаруулж байдаг. Хүрээлэн буй орчингоор зүгээр зугаалан ахуй, агаар, нар болон ус харж цэнгэж болно. Хойд хэсэгт гэрэл цацруулсан цаст оройнууд харц булаан, гайхалтай өнгөнүүд нь нүд баясгадаг юм. Уулын агаар нь үүрийн шүүдэр шиг тунгалаг, цэвэр ба эрүүл байдаг. Цас зөвхөн ууланд л байна харин Дарамсала бол хуурай, дулаан цаг агаартай газар. Хүрээлэн буй орчин бүхэлдээ шаламгай хөдөлгөөнтэй сармагчингууд яаран, түргэн гүйж байдаг зуу зуун жилийн настай нарс, гацуураар бүрхэгдсэн байдаг. Эргэн тойронд усанд сэлж болох хүйтэн уулын горхи хүрхрээ шуугин хөгжилддөг.
Хэрвээ Багсу road замаар явбал 15 минутын дараа хажууд нь гайхалтай хүрхрээ урсаж байдаг Дармакот тосгон таарах болно. Доошлоод ирэхлээрээ хүрхрээ хавцлын ероолоор хөгжилтэй урсах гол болон хувирна. Хүрхрээгээс холгуй Дарамкотын захад Хинду сүм байрладаг. Түүний хонхны дуу нь хол ууланд ч сонсогдоно.
Маклеод Ганжагийн төв хэсэгт залбирлын хүрдтэй, үйл ажиллагаатай байгаа буддын сүм байрладаг. Гол замын дагуу түүнээс 2 км зайд гоё будсан цонхтой, хуучин оршуулгын газартай, зуун жилийн настай нарс болон том том хонхтой гэгээн Ионна Пустынникийн хуучин британийн сүм оршино. Нэгэн удаа хулгайч нар хонхыг хулгайлах гэж оролдоод 300 м л хол явж эцэст нь тэндээ хаяад явсан байдаг.
Маклеод Ганжагаас